Түгээмэл асуулт

Таны асуултын хариулт

Хэрэглэх заавар

Захиалга, хуримтлал хэрхэн хийхийг алхам алхмаар харах

Захиалга хэрхэн хийх вэ?+

Хүссэн аялал, үйлчилгээгээ сонгоод "Захиалах" товч дээр дарж, шаардлагатай мэдээллээ бөглөнө. Манай ажилтан тантай холбогдож баталгаажуулна.

Төлбөрөө хэрхэн төлөх вэ?+

Та банкны шилжүүлэг, карт эсвэл хуримтлалын төлөвлөгөөгөөр төлбөрөө төлөх боломжтой. Захиалга хийсний дараа манай ажилтан төлбөрийн мэдээллийг илгээнэ.

Хуримтлал гэж юу вэ?+

Хуримтлал нь та аяллынхаа төлбөрийг сар бүр багагаар хуваан төлж, зорилтот дүндээ хүрэх боломжийг олгодог уян хатан төлбөрийн хэлбэр юм.

Захиалгаа цуцлах боломжтой юу?+

Тийм. Төлбөр төлөгдөөгүй байгаа захиалгыг "Миний захиалгууд" хэсгээс цуцлах боломжтой. Төлбөр төлсөн захиалгын хувьд манай ажилтантай холбогдоно уу.

Виз мэдүүлэхэд туслах уу?+

Тийм, манай мэргэжлийн зөвлөхүүд визийн бичиг баримт бүрдүүлэх, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг.

Аяллын даатгал заавал хэрэгтэй юу?+

Аяллын даатгал нь таны эрүүл мэнд, эд хөрөнгийг гадаадад хамгаалдаг тул бид зайлшгүй санал болгодог. Зарим улс орон даатгалыг заавал шаарддаг.

SIM карт хэзээ хүлээж авах вэ?+

Захиалга баталгаажсанаас хойш 24 цагийн дотор таны хаягаар хүргэж өгнө. eSIM бол шууд QR кодоор идэвхжүүлнэ.

Асуултынхаа хариултыг олсонгүй юу?

Бидэнтэй шууд холбогдоорой.

Холбоо барих